З.Батцэцэг

 

Танихгүй хүнд маскаа зүү гэж хэлэхдээ шүүмжлэхгүй, түрэмгий зан гаргахгүй байх хэрэгтэй. Энэ тухай “Газета.ру” сайтад Казанийн Сэтгэл судлал, боловсролын Их сургуулийн доцент, сэтгэл судлалын ухааны доктор Рамиль Гарифуллин ярьжээ.

 

Санкт-Петербургт болсон эмгэнэлт явдлын талаар тэрээр тайлбар хийж. Микроавтобусанд зорчиж байсан хоёр хүнийг маскаа зүү гэж хэлсний төлөө нэгэн залуу амиа алдсан эмгэнэлт явдал ОХУ-ын хойд нийслэл болсон юм.

 

“Хүнтэй харьцахдаа хариу үйлдлийг нь урьдчилан таамаглах болгоомжгүй учир болгоомжтой байх хэрэгтэй. Зарим нэг хүнд хандаж юм гуйгаад ч хэрэггүй. Тэд алж ч мэднэ. Энд сонгодог зөвлөгөөг л өгмөөр байна. Нэгдүгээрт, түрэмгий хүнийг таньж мэдэх чадвартай байх. Хоёрдугаарт, танихгүй хүнтэй тушааж харьцах хэрэггүй. Эелдгээр гуйж болно. “Миний сэтгэл түгшээд байна. Таныг маскаа зүүгээгүй болохоор тэр юм болов уу? Энэ мэдээж миний асуудал биш л дээ. Гэхдээ та намайг тайвшруулаад маскаа зүүчихгүй юу?” гэх мэтчилсэн аль болох эелдэгээр ойлгуулах арга сонгох. Сүр оруулж, дайсантайгаа ярьж байгаа юм шиг байж болохгүй”. Зарим нэг тохиолдолд олон нийтийн хүчийг ашиглавал үр дүнтэй гэж сэтгэл судлааж нэмж хэлсэн байна. “Бас нэг арга бол бусдаар дамжуулж ятгах. Олноороо илүү хүчтэй. Автобусанд байгаа бүх хүс маскаа зүү гэж ятгавал тухайн хүн зүүхээс өөр аргагүй болно. Хүмүүсийг ятгаж, араасаа дагуулж сурах хэрэгтэй” гэж ярьсан байна..

 

Эх сурвалж: www.gazeta.ru