З.Батцэцэг

 

ДЭМБ-ын ОХУ дахь суурин төлөөлөгч Мелита Вуйнович хангалттай вакцинтай үед 2021 оны төгсгөл гэхэд хоёи тэрбум хүнийг вакцинд хамруулна гэж мэдэгдлээ.

 

ДЭМБ-ын ажилчид, Оросын “Спутник V” вакциныг зохион бүтээгчид вакцинд үнэлэлт өгөх журмын талаар ярилцаж байна. Энэ тухай Орос дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович лхагва гарагт “Россия-24” сувгаар ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн юм.

 

“Бусад орны вакцин зохион бүтээгчдийн адил Оросын зохион бүтээгчид ДЭМБ-д файлыг илгээсэн. ДЭМБ-ын шинжээчид, вакциныг зохион бүтээгчид вакцинд үнэлэлт өгөх журмын талаар ярилцаж байна. Энэ үйл явц дуусахаар ДЭМБ-ын сайт дээр мэдэгдэл гарна” гэж тэрээр хэллээ. 

 

М.Вуйнович хангалттай вакцинтай үед 2021 оны төгсгөл гэхэд 2 тэрбум хүнийг вакцинд хамруулна гэж мэдэгдлээ. “Өвчлөлийн эрчийг бууруулахад энэ хангалттай болох байх гэж найдаж байна” гэдгээ илэрхийлсэн байна.

 

ДЭМБ-ын мэдээлнээр, коронавирусын эсрэг дэлхийд 170 гаруй төсөл хэрэгжиж байгаа юм байна. Наймдугаар сарын 11-нд ОХУ дэлхийд анх удаа коронавирусын эсрэг “Спутник V” вакциныг бүртгүүлсэн билээ. Вакциныг Н.Ф.Гамалейн нэрэмжит эпидемилоги, микробиологийн судалгааны үндэсний төвд гаргаж авсан. Энэ төв олон төрлийн вакцин гаргаж авч байсан алдартай газар юм.

 

Эх сурвалж: www.tass.ru