Б.ОД

 

Багануур дүүрэгт энэ сарын 20-нд COVID-19-ийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийлгэхэд тухайн тохиолдол батлагдсан болохыг мэдээллээ. Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Коронавирусын халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар энэ сарын 20-нд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү явуулсан PCR шинжилгээний хариу батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт коронавирусаар өвчилсөн нэг тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор хэлье. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш хавьтлыг яаралтай тодорхойлж, ойрын хавьтал 17, дам хавьтал 20 хүнд түргэвчилсэн сорил тавихад сөрөг гарсан. Эдгээр 37 хүний шинжилгээг PCR шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү илгээсэн. Халдвар илэрсэнтэй холбоотой гэрийн дэглэм сахиж, хүн хоорондын зайг баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хүсье” гэж ярилаа.

 

Эх сурвалж:www.polit.mn