Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас COVID-19-ийн тархалтын талаарх 11:00 цагийн мэдээллээ /2020.11.21/ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 3071 хүнд шинжилгээ хийхэд 17:00 цагаас хойш 21 хүнээс халдвар илэрлээ. Үүний 20 нь дотоодын голомтноос илэрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт зургаа, Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн Улаанбаатарт тусгаарлалтад байгаа хүмүүсээс нэг халдвар илэрлээ.Улсын хэмжээнд голомтлон гарсан өвчлөлийн тоо 142 боллоо” гэж ярилаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 578 болж байна.

 

Дотоодын халдвар 11:00 цагийн байдлаар

 

Улаанбаатар хотод-38

Сэлэнгэ аймагт-58

Дорноговь аймагт-12

Орхон аймагт-16

Говьсүмбэр аймагт-1

Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn