Т.САЙХАН

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилжээ.  Энэ  тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ч байр, сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр "Хоёр долоо хоногийн өмнө Ж.Батзанданг томилсон. Одоо АТГ-аас бичиг авах гээд бичиг цаасны ажил хийгдэж байгаа. Ж.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж бодсон учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм" гэжээ. 

Ж.Батзандангийн хувьд 2012, 2016 онд  Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2020 оны сонгуульд өвдөг шороодсон юм. 

Эх сурвалж:www.polit.mn