Ч.ЗОТОЛ 

Дорноговь аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Тус аймагт зөвшөөрөгдсөнөөс бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Сумдыг бүрэн хяналтад авч чадсан. Мэргэжлийн байгууллагууд ажил үүргээ гүйцэтгэж байна. Хүн амын дунд тархалт байгаа, эсэхийг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээж байгаа гэв.

Тус аймагт босоо тэнхлэгийн замд том оврын машин хүсний тээвэр хийдэг. Гэтэл эдгээр машин нь ээлжийн жолоочгүйгээр хүн тээвэрлэж ирэх зөрчлийг 12 удаа гаргасан. Иймд Гамшгаас хамгаалах болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ.  Төмөр замчдын дунд халдвар илэрч байгаа, тухайлбал айраг сумд илэрсэн хоёр хүн төмөр замчин байсан  тул шинжилгээ авч, явсан маршрутыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ тухайн хүний мэдээллийг олон нийтэд цацаж, хавчин гадуурхах үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байгаа гэв.

Аймгийн Засаг даргын 830 тоот захирамжаар айраг, Даланжаргалан, Өргөн, Замын- Үүд зэрэг сумын нутагт хүнс, нүүрс, түлээ түлшний нийлүүлэлтийг яаравчлан хийж байгаа бол  захиалагчийн дуудлага хүлээж авах утас ажиллуулж, тогтоосон цагт хүргэлт хийх тодорхой  мэдээллийг өгч байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn