Ж.Энхбаярыг Шадар сайд болгохоор ярьж эхэллээ

0
хуваалцах
286
үзсэн

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах болсон.

Тэрээр коронавирусын халдварыг улсдаа алдаж Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа Дархан Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.

Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн Онцгой комиссын ажлыг чадварлаг удирдаж, зохион байгуулалтад оруулан, хариу арга хэмжээг яаралтай авснаар зохих үр дүнг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дарханд очиж ажилласан хэдхэн хоногийн хугацаандаа Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас илүү хурдтай, хараатай алхмуудыг хийлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор Ж.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар томилуулъя гэдэг санал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ.

МАН-ын нэр бүхий гишүүд энэ саналыг Ерөнхий сайдад уламжлах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

доржоо
Содбаатар онцгой байдлын бэлэн байдлын зэрэглэлд шилжүүлэх үеээс анхнаасаа үлбэгэр, шийдвэртэй бус ажиллаж эхлэснээс УБ хотын хөл хорионы дэглэмд шилжүүлэх ажил удааширсан үнэн шүү дээ. бэлэн байдлын хатуу дэглэмд шилжүүлэх ЗГ-ын шийдвэр гарчихаад байхад иргэдээс хүсэж байна гэж ярьж байсан нь ТВ-ээр харагдсан. Энхбаяр шуурхай ажиллаж байгаа нь хийж байгаа ажлаас нь илэрхий харагдсан. Дарханы Засаг дарга чСумъяабазараа илүү тодорхой, хатуу шаардлагатай, сайн зохион байгуулж байгааг жирийн иргэд ч хэлж байна шүү. Сумъяабазар эхний хэд хоног юу хийж байгаа нь тодорхойгүй ажилласан. Ж.Энхбаярыг Шадар сайд онцгой байдлыг хариуцуулах нь зөв гэж бодож байна.
Ichmeer yum ugui bailguidee