-Тамхи татдаг хүмүүс Ковидоор хүндээр өвчлөх магадлалтай гэв-

З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газраас тамхи татдаг хүмүүс хүнд хэлбэрээр өвддөг гэж санууллаа. Олон улсын тамхинаас татгалзах өдрөөр мэргэжлийн хяналтын сайт дээр ард иргэдийг цар тахлын үеэр тамхинаас татгалзахыг уриалсан талаар ТАСС агентлаг өчигдөр /2020.11.19/ мэдээлжээ.

“Олон улсын тамхинаас татгалзах өдрөөр Мэргэжлийн хяналтын газраас тамхи татдаг хүмүүс Ковид-19 өвчнөөр хүнд өвддөг. Мэргэжлийн хяналтаас тамхины хорт нөлөөнөөс ард иргэд өөрсдийгөө хамгаалж, эмч нарын зөвлөмжийг дагахыг уриалж байна” гэжээ.

Ямар ч тамхи адилхан хор нөлөөтэй. Удаан хугацаагаар тамхи татвал янз бүрийн эрхтэн системийн өвчлөлд өртөх ба хавдар болон бусад өвчнөөр амь насаа алдах эрсдэл ихтэй. Судалгаанаас үзэхэд тамхи татдаггүй хүнтэй харьцуулбал өдөр бүр 10 ш тамхи татвал бөөрний хорт хавдраар өвдөх  магадлал 1,5 дахин их байдаг гэжээ. Хэрвээ 20 болон түүнээс дээш татдаг бол 2 дахин эрсдэлтэй байна.

Үүнээс гадна тамхи татах нь арьсыг 10-20 жилээр хөгшин харагдуулдаг ба цус харвалт үүсэх эрсдэлийг 50% нэмэгдүүлж, тархины гэмтэл, үхлийн шалтгаан болдог байна.

Мөн тамхи нь эрчүүдийн насыг 12 жилээр, эмэгтэйчүүдийн насыг 11 жилээр богиносгодош байна. “Тамхи нь эрчүүдийн бэлэг эрхтнийг цусаар хангадаг судсыг гэмтээж, бэлгийн сулралд оруулдаг. Энэ нь мөн үрийн шингэнд нөлөөлж, үргүйдэлд хүргэж болдог” гэж мэргэжлийн хяналтаас сануулж байна. Мөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.

Эх сурвалж: www.polit.mn