С.САРУУЛ

Дархан-Уул аймагт хатуу хөл хорио тогтоож тэг зогсолт хийгээд байгаа юм. Тэгвэл хөл хориог дахин сунгах болсон талаар аймгийн онцгой комиссоос мэдэглээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн хэмжээнд 24 цагийн 00 зогсолт хийхэд шаардлагыг зөрчсөн нэг ч зөрчил бүртгэгдсэнгүй. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу ХӨСҮТ-ийн шинжилгээгээр баталгаажин Дархан-Уул аймаг халдварын шинэ голомт болоод байна. Тиймээс ойрын болон нэгдүгээр хавьтал, дам хавьтлуудыг олж тогтоох, тусгаарлах ажлыг хийж байна. Нэгдүгээр хавьтлын 59, хоёрдугаар хавьтлын 136 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Ойрын хавьтлын 59 иргэнийг бүрэн тусгаарлаж, шинжилгээ авч байна. Тиймээс Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг дахин гурван хоногоор сунгахаар болсон. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 18-ны 06:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд өнөөдрийн мөрдсөн хатуу хөл хорионы дэглэм үргэлжилнэ.

Энэ гурав хоногийн хугацаанд аймгийн Онцгой комиссоос иргэдэд түлш, ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хүргэнэ. Юуны өмнө аймгийн төвийг долоон хэсэгт хуваан дуудлагаар захиалгыг нь авч хүнсийг хүргэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn