С.САРУУЛ

УОК-оор шийдвэрлэсэн асуудлыг яг одоо  танилцуулж байна. Энэ үеэр улсын хил дотор батлагдсан 22 тохиолдол байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын голомтын 445 хүнийг илрүүлж бүрэн шинжилгээнд хамруулсан. Энэ үеэр гурав дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрч байна. Хотод батлагдсан 10 тохиодол тээврийн жолоочийн ойр тойрныхон байна. Сэлэнгийн голомтод батлагдсан тохиолдол дөрөв байна. Хоорондоо шууд хамааралгүй.

Агаар дусал, ахуйн хавьтал болон төмөр зам дагасан шинэ голомт үүссэн гэж үзэж байна. Төмөр зам дагасан өвчлөл Дархан-Уулд бас бүртгэгдлээ. Өртсөн байж болох бүх хавьтагчид шинжилгээ хийж байна. Сэлэнгийн 25 мянган хүнийг шинжлэхээр хоёр том баг ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

 Эх сурвалж: www.polit.mn