С.САРУУЛ

 Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст  халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын  нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар  дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн 38 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3300 иргэн хамрагдсан байна.Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм. Иргэд шинжилгээний хариугаа өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn