С.САРУУЛ

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо. Тодруулбал, нийслэл болон Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдлээ. Нийслэл хотод шинжилгээ авах 18 цэг байгуулсан, энэ цэгт шинжилгээ хийлгэсэн хүмүүс бүгд сөрөг гарсан. Лавлах 119 дугаарт 2000 гаруй хүн хандаж, зөвлөмж авсан. Өчигдөр (2020. 11.16) ХӨСҮТ-ийн болон салбар лабораториудад 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван тохиолдол нэмж илэрлээ.

Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолоочоос халдвар илэрсэн.

 ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийслэлд бүртгэгдсэн кластер голомт буюу жолоочийн ойрын хавьтал болох  80 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ нь жолоочийн ах юм. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс 328 нь эдгэрч, 310 хүний ажиглалт тандалт дууссан.

Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Франкфуртаас ирсэн иргэдийн давтан, Замын-Үүдэд  илэрсэн сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тусгаарлах байрны эмч, ажилтнуудын давтан шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 133 иргэний шинжилгээг өчигдөр мөн хийлээ. Хариу сөрөг гарсан.

Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

 Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон хоёр иргэнээс өчигдөр коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн бол PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn