З.БАТЦЭЦЭГ

Цахим харилцааны Zoom апп-ыг  үүсгэн байгуулагч Эрик Юаны хөрөнгө  дөрвөн тэрбум доллараар унан (19%)  17,7 тэрбум доллар болжээ. Forbes сэтгүүлийн мэдээлснээр, үүний гол “буруутан” нь Pfizer компанийн коронавирусын эсрэг гаргаж байгаа вакцин 90% үр дүнтэй байна гэсэн мэдээ юм.

Цар тахлын үеэр маш хурдан өсөн дэвжсэн компани бол эднийх билээ. Бүх нийтийн хөл хорионы үеэр хүмүүсийн харьцах гол платформын нэг нь ZOOM байсан.

Forbes-ийн мэдээлснээр Эрик Юань энэ хавар 5,5 тэрбум ам доллараар анх удаа хамгийн баян хүн жагсаалтад багтсан. Зургадугаар сард 11 тэрбум доллар болж, улмаар гурван сарын дараа 22 тэрбум болж өссөн юм.

Эх сурвалж: www.tatler.ru