С.САРУУЛ

Энэ сарын 07-ны өдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан тээврийн жолооч "Д"-аас коронавирус илэрсэн. Ингэснээр манай улсад дотоодод халдвар тархаад байна. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш Энхсаран сувиллаас коронавирусын батлагдсан тохиолдол 40 гаруй илэрсэн. Мөн тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэдгийг Шадар сайд мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл халдварын голомт болсон. Энхсаран сувиллыг өнөөдөр /2020.11.16/ хааж, тус сувилалд тусгаарлагдаж байгаа 81 иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn