Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт COVID-19-ийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас  оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна. ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1918 хүнд шинжилгээ хийхэд 758 хүний сорьцод  шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ" гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд COVID-19-ийн  халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу COVID-19-ийн халдвар илрээгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn