Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцян орчин үеийн социалист орны цогц байгуулалтын сайн эхлэлийг бий болгохыг  баталгаажуулахын тулд XIV таван жилийн төлөвлөгөөний төслийг өндөр түвшинд боловсруулахыг хүсчээ. Тэрээр төлөвлөгөөний төслийг боловсруулах талаар хэлэлцсэн Төрийн зөвлөлийн удирдагчдын бүлгийн хурлыг даргалах үеэр энэ мэдэгдлийг хийсэн байна. Таван жилийн шинэ төлөвлөгөөг боловсруулахдаа эрх баригчид БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны XIX дэх удаагийн V бүгд хурлын  гол баримтлах зарчмыг дагах ёстой. Мөн энэ төлөвлөгөө нь стратеги, дэвшилттэй, төвлөрсөн, ашигтай байхыг баталгаажуулах хэрэгтэй гэв. Бээжинд өнгөрсөн сарын 26-29-нд болсон хурлаар шинэ таван жилийн төлөвлөгөөг боловсруулах болон  2035 он хүртэл удаан хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор тавьсан саналыг баталжээ. Түүнээс гадна  БНХАУ-ын дараагийн 15 жилд хөгжлийн  чиг хандлагыг тодорхойлсон байна.  БНХАУ нь дэлхийн хөгжиж байгаа орон хэвээр байгаа учраас үндэсний нөхцөлд тулгуурласан төлөвлөгөө боловсруулахад хүчин чармайлт хэрэгтэй болохыг онцлов. Мөн шинжлэх ухааны үүднээс индексийн системийг бий болгох, хөгжлийн чанарыг  сайжруулахтай холбоотой нарийвчилсан зорилтуудыг  үүсгэх, энэ төлөвлөгөө нь хүмүүсийг сайн  сайхан байлгахын тулд урам зориг өгөх, цаг хугацааны сорилт болон бодит байдлыг даван туулах нь чухал гэж мэдэгджээ. Түүнээс гадна хөгжил, шинэчлэл, хүмүүсийг сайхан амьдруулах, ялангуяа, боловсрол,эрүүл мэнд, настай хүмүүс болон хүүхдүүдийг асрахад хэрэгтэй хамтарсан шинэ төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. Мөн таван жилийн төлөвлөгөөний  гол даалгавруудыг бэхжүүлж, баталгаажуулах, улс төрийн гол төвлөрсөн бодлогыг бий болгохын тулд илүү ажиллах ёстой. Энэ төлөвлөгөө нь Засгийн газар үүргээ сайн гүйцэтгэж байх үеэр зах зээлд эд баялгийг хуваарилахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх боломжийг олгох ёстой гэв. Түүнээс гадна чухал салбарт хийх шинэчлэлийг гүнзгийрүүлэх, зах зээлд чиглэсэн  бизнесийн орчинг бий болгохыг түргэвчлүүлэх хэрэгтэй байна гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.2 ДАВАА № 211 (6436)