ЗГ: Ээлжит бус хуралдаанаар зарим боомтыг хаах асуудлыг хэлэлцэж байна

0
хуваалцах
188
үзсэн

Б.ТАМИР

Засгийн газар өнөөдөр /10.30/ 15:00 цагт ээлжит бусаар хуралдлаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан юм байна. Тиймээс Шадар сайд Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн үүнтэй холбоотойгоор зарим боомтуудыг яаралтай хаах шийдвэр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Угтаа Засгийн газар долоо хоногийн Лхагва гариг бүр ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Хурлын дараах шийдвэрийг Шадар сайд танилцуулах юм.

Эх сурвалж: www.polit.mn