З.БАТЦЭЦЭГ

-Эрдэмтдийн судалснаар бидний гадаад төрхөнд муугаар нөлөөлдөг 4 зуршил байдаг байна-

Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн 20 хувь нь гучин нас хүрээгүй бууралтаж эхэлдэг гэсэн тоо байдаг. Энэ нь мэдээж шууд хөгширлөө гэсэн үг биш ч сэтгэл санаанд нөлөөлдөг. Анхны нүд тойрсон үрчлээ ч мөн адил. Зарим зуршлууд нь бидний биологийн цагийг түргэсэдэг. Цагаасаа өмнө гоо сайханчийн үүд сахихыг хүсэхгүй байгаа бол хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болох нь.

Идэвхтэй хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг

American Journal of Epidemiology сэтгүүлд идэвхтэй хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг эсийн хөгшрөлтийг түргэсэдэг гэж Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд нийтэлжээ. Жишээ нь компьютерийн ард өдөрт 8-10 цаг сууж ажилладаг эмэгтэй биологийн наснаасаа 9 насаар хөгшин харагддаг байна. Гэхдээ айгаад хэрэггүй. Өдөрт 30 мин агаарт алхаж, 5 давхар руу шатаар өгсөж, уруудахад хангалттай байдаг.

Ухаалаг утас ашиглах

Арьсыг эрт хөгшрөхөд ухаалаг утас их нөлөөлдөг байна. Утас, компьютерийн дэлгэцээс ялгарч байгаа цэнхэр туяа нь коллагеныг задалдаг. Ингэснээр үрчлээтэж, нөсөө толбо үүсдэг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 77 хувь нь нүүр хүзүүний арьс унждаг. Энэ нь утас дэлгэц дандаа доошоо харж ширтдэгтэй холбоотой.

Архи, дарсны хэрэглээ

Согтууруулах ундаа хүний гадаад төрх, нүүр царайд муугаар нөлөөлдгийг бүгд мэднэ. Үүнээс гадна үс, арьсанд бас сөргөөр нөлөөлдөг байна. Дархааны системийн ачаар залуу насанд их мэдэгдэхгүй боловч 30, 40 наснаас хойш шарталт их мэдэгдэж ганц чийгшүүлэх маск нөлөөлөхөө болидог. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх нь ой санамжид муугаар нөлөөлдөг. Багахан хэмжээний улаан дарс хүний биед тэр дундаа зүрх судсанд сайнаар нөлөөлдөг гэдгийн бүгд мэднэ. Гэхдээ судалгаагаар дусал дарс ч хэрэглэдгүй хүн целлюлитэд өртөх нь бага, арьсны чийгшил өндөр байдаг.

Стресс-Гуниг

Steelcase компани дэлхийн өнцөг булан бүрээс ажил хийдэг 12000 бүсгүйчүүдийг оролцуулан судалгаа хийжээ. Тэдний ихэнх нь анхаарал төвлөрөл сул, маш их стресстэй байж. Байнга ядарч, урам зоригоо алдан хурдан хөгширдөг байна. Яавал сэтгэлээ сэргээх үү? Нью-Йоркийн эмч нарын зөвлөж байгаагаар гэрийн тэжээвэр амьтантай болох. Тэдний үзэж байгаагаар муур тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчинд өртөх нь бага,  нохой тэжээгчид халамжийн түвшин өндөр, амьдралд хөнгөн ханддаг,  далайн гахай эсвэл туулайтай хүмүүс харилцаа холбоо сайтай байдаг. Их ажлын дараа амарч тайвшрах нь арьсны өнгөнд сайнаар нөлөөлдөг.

Эх сурвалж www.elle.ru