Б.ДОЛЖИНЖАВ

Манай улс сүүлийн хоёр хоногт /2020.10.28-10.29/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит 1242  хүнд шинжилгээ хийхэд  COVID-19 илрээгүй байна.   Батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байгаагаас наймынх нь биеийн байдал хүндэвтэр, 19 хүний биеийн байдал хөнгөн байна.

Манай хөрш ОХУ-д өчигдөр 17717 хүн шинээр халдвар авч, 366 хүн нас баржээ. Гэсэн ч үндэстэн даяар хөл хорио тогтоох төлөвлөгөө байхгүй хэмээн ерөнхийлөгч В.Путин мэдэгдэв. Одоогийн байдлаар тус улсын эмнэлгүүдийн 80 хувьд нь коронавирусын халдвартай өвчтөнүүд хэвтэж байгаа талаар Ерөнхий сайдын орлогч Татъяна Голикова ярьсан байна. Түүнчлэн таван мужийн эмнэлгийн орны 95 хувь нь COVID-19  халдвар авсан хүнээр  дүүрчээ.  Тус улсын бизнесийн байгууллагуудын ажилчдын 30 хувь нь алсын зайнаас ажиллаж, 6-11 ангийн сурагчид ирэх сарын 8-ныг хүртэл цахимаар хичээллэх журам үйлчилж байна.

Дэлхийд 45.3 сая хүн халдвар авч, 1.1 сая хүн нас барлаа. Тухайлбал, АНУ-д 9.2 сая, Энэтхэгт найман сая,  Бразилд 5.4 сая, ОХУ-д 1.5 сая, Франц, Испанид 1.2 сая хүн халдвар авсан байна.

 

Эх сурвалж:Moscow times, worldometer