Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болсон. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас / ЭМДЕГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулдгаас 1600 гаруй нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “УИХ-ын энэ оны наймдугаар сарын 28-нд баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичиж, бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон. Бүх шатлалын улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичнэ. Энэ хууль ирэх сарын 2 буюу даваа гаригаас хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn