“Зуун жилийн ганцаардал” номын онцлох эшлэлүүд

0
хуваалцах
159
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Колумбийн нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсиа Маркесын утга зохиолын Нобелийн шагналт “Зуун жилийн ганцаардал” номын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.  

-Унтаж байсан ч, сэрүүн байсан ч, хамгийн сайхан үед ч , гутарсан цагт ч түүнийг бодож ганцаар байсаар дуртгал нь цэгцэрч, уйтгар гуниг төрүүлдэг элдэв хангайн хог новш зүрхэнд нь хурсан байснаа үгүй болоод хамгийн гашуун дурдатгал нь товойн үлдэж, хэзээ ч мартагдахааргүй болжээ.

-Хүнд буюу нийгэмд учирч болох хамгийн муу юм гэвэл ганцаардан зориг мохож, өнгөрснийг мартаж, муу муухайд бууж өгөх явдал мөн. Тэгвэл хүнийг юу ч авар чадахгүй, энэ ертөнцөд дүүрэн байгаа бузар булхай бүхэн дорх нь залгих болно.

-Өнгөрсөн бүхэн худал хуурмаг, дурсамж бүхэн эргэн ирэхээргүй, хавар болгон ахин тохиолдохооргүй, хамгийн ихээр боргилсон хэзээ ч мөхөшгүй мэт хайр хүртэл эцсийн эцэст нэг л өдрийн настай үнэн байдаг гэдгийг үргэлж санаж яв.

Эх  сурвалж:www.polit.mn