Москва Берлинийг буруутгалаа

0
хуваалцах
231
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

Москва дундын болон ойрын зайн пуужингийн гэрээнээс гарах арга хэмжээ аваагүй. Тиймээс энэ гэрээнээс гарах гэж байгаа талаар ярих нь буруу гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас Германы Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Андреа Сассе хийсэн мэдэгдлийг тайлбарлажээ.  Андреа Сассе энэ сарын 26-нд “Берлин Европт дундын болон ойрын зайн  пуужинг суурилуулах ажиллагааг хойшлуулахыг  уриалсан ОХУ-д итгэж болохгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергийн бодож байгаатай санал нийлж байна” гэж мэдэгджээ.

Учир нь ОХУ-ыг энэ гэрээнээс гарсан гэж үзэж байгаа аж.  Түүнээс гадна АНУ энэ гэрээнээс дангаараа гарсан. Харин ОХУ гэрээний хүрээнд өгсөн амлалтуудаа биелүүлсэн болон энэ гэрээг хадгалахын тулд хүчин чармайлт гаргасан. Мөн Москва гэрээ бүтэлгүйтсэн сөрөг үр дагаврыг бууруулахын тулд нээлттэй ажиллана. Түүнчлэн аюулгүй байдлын эрх тэгш, хуваагдагшгүй байдлын үндсэн зарчим, талуудын тэнцвэртэй байдлыг харгалзан үзэж  ажиллана гэж мэдэгдэлд дурджээ. Харин ерөнхийлөгч Владимир Путин  АНУ-ыг  энэ гэрээнээс гарсан талаар тайлбарлахдаа ОХУ сайн дураараа  Европ дахь газартаа 9М729 пуужинг байрлуулахгүй  байхад бэлэн байна.  НАТО-гийн гишүүн орнууд Европт ойрын болон дундын зайн пуужинг суурилуулахыг хориглосон бөгөөд устгахын тулд төстэй арга хэмжээ авна гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.30 БААСАН № 210 (6435)