Тамхины ишээ ил хаясан иргэнийг баримтжуулаад өгвөл 10-50 мянгаар торгоно

0
хуваалцах
201
үзсэн

С.САРУУЛ

 Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Мөн Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.

Судалгаагаар өдөрт  3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг гэх судалгаа байдаг. Тиймээс  олон нийтийн газарт тамхи татаж, ишийг нь ил задгай хаясан иргэнийг баримтжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэхийг алба хаагчид уриалав.

Эх сурвалж: www.polit.mn