Ч.Зотол

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат  нарт  холбогдох  Эрүүгийн  хэргийн  давж  заалдах  шатны  шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болов.

Б.Хурц нарын зургаан албан тушаалтан С.Зоригийн аллагын гүйцэтгэгч хэмээн яллагдсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй.  Хэргийг өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан  юм.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1,  251 дүгээрзүйлийн 251.1  дэх хэсэгт зааснаар эрүүшүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт  яллах дүгнэлтийг үйлдэжирүүлсэн байдаг. Тэгвэл шүүгдэгчид давж заалд хүсэлтээ өгснөөр шүүх хурал энэ сарын 13-нд товлогдсон ч   хойшилж өчигдөр болсон юм.

Төв аймгийн Сумдундын Эрүүгийн хэргийн   анханшатнышүүхийндүгнэлтээс харахад Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын зургаан албан тушаалтан нь  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь үнэн болохыг тогтоосон гэж ойлгогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр, эрүүдэн шүүснийг нь тогтоосон бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилсээр хэрэг хүлээлгэсэн гэдэг нь батлагдажбайна гэсэнүг.Түүгээр зогсохгүй “С.Зоригийн аллагыг  илрүүлсэн” гэх гүйцэтгэх ажиллагаа  бүхэлдээ хэн нэгний    зохион байгуулсан тавилттай жүжиг байсан болох нь  илчлэгдэж байна.

Гэтэл Эрүүгийн хэргийн   анханшатнышүүхийншийдвэрийн дараа С.Зоригийг алсан хэмээхаалттай хорих  анги руу илгээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаагүй. Өнөөдрийг хүртэл тэднийг  үргэлжлүүлэн хорьсоор байна. Ер нь бол  тэднийг  2015  онд анх баривчилсан.  Төв аймгийн  урьдчилан цагдан хорих төвд хорьж байгаад  2017 онд хаалттай шүүх хурлаар хэлэлцэж  20-24 жилийн ял оноон  хаалттай хорих ангид шилжүүлсэн.  Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхний байр суурийг тодруулахад:

Б.Жавзмаа: Эрүүдэн шүүсэн нь тогтоогдчихлоо, хүүг минь суллаач

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаахэлэхдээ  “Хүүгминь хилсхэргээргүтгэж  шоронд хорьсонд харамсаад баршгүй. Миний хүү тийм хэрэг хийх хүн биш. Би энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгож, хүүгээ суллуулж авахын  төлөө энэ хүртэл бүх шатанд өргөдөл, гомдлоо өгч, Төрийн тэргүүнд хүртэл хандан хөөцөлдсөөр ирсэн. Хилс хэрэгт эрүү шүүлт тулгуулсан хүү минь хүнд хэцүү  зодуур нүдүүр амсч эрүүлмэндээрээ их хохирсон. Нуруу нь өвддөг, хавирганьхугарсан, өвдөгньчичирдэг, зүрх нь өвддөг. Шоронд орохоос өмнө минийхүүэрүүлбайсан. Шоронд хоригдсоноор эрэмдэг зэрэмдэг болсон” гэсэн юм. Мөн тэрээр шүүх хурал шударга болоосой. Хүүгээ хурдан суллуулж авмаар байна. Эрүүдэн шүүсэн нь шүүхээр тогтоогдчихоод байна шүү дээ. Эрүүдэн шүүсэн бичлэгийг монголчууд бүгд үзсэн. Би бол  “Монгол хүн  нэгнийгээ ингэж болдог юм байхдаа” гэж бодоод ухаан балартаж, даралт ихсээд хэцүү байсан.  Бичлэг үзсэн би тийм байхад биеэрээ амссан миний хүү ямар болсон нь  ойлгомжтой” гэсэн юм.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Хилс хэрэг хүлээлгэх гэж   хууль, шүүхийнхэн бүх хүчээ дайчилсан

-Ч.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эргэн тойронд үйл явдлыг та юу гэж үзэж байна?

 -Энэ хүмүүсийг эрүүдэн шүүснийг  монголчууд бүгд үзсэн. Толгой дээр нь шээс асгаж, зодож дарамталж байгааг ч  нийтээрээ харсан. Гэтэл одоо эрүүдэн шүүсэн хүмүүсийг нь шүүх  үйл явц   удаашралтай, хоёр жил тойроод явж байгаа. Шүүх хурал байнга шахам хойшилсоор ирсэн. Ер нь бол цаад утгаараа С.Зориг гэдэг хүнийг хөнөөсөн аллагыг энэ хүмүүст  тохоод  өнгөрөх гэж  Монголын хуулийн бүх байгууллага хамаг хүчээрээ ажилласныг монголчууд хангалттай харлаа, мэдлээ, ойлголоо. Шүүх хурал хаалттай явсан, зодсон, дарамталсан бүх баримт ил болсон. 62 хавтаст хэрэг дотор энэ хүмүсийг буруутгах нэг ч баримт байхгүй тэр үед манай өмгөөлөгч хэлж байсан даа. Миний бодол бол энэ хүмүүсээс өшөө авч ял аваасай, яллагдаасай  гэсэн юм алга. Хамгийн гол нь С.Зоригийг алаагүй юм шүү гэдгийг нь тогтоогоод шоронгоос суллаад өгчих, өөр юм байхгүй. Бусад асуудал нь буянаараа болог. Би өмнө нь ч үүнийг  хэлж байсан, одоо ч ингэж  бодож байна.

 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу?

Эрүү шүүлт дор хилс хэрэг хүлээсэн хэмээж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ийм байр суурьтай байна. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бол  С.Зоригийг алсан гэх  хилс хэргийг зодуур дарамт, эрүү шүүлт дор  хүчээр хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ  өчнөөн хохирсон. Дээр нь  20-24 жилийн ял авч хаалттай хорих анги руу ачигдаж, тэндээ хоригдсоор  байгаа хүмүүс. Тэд анхны мөрдөн байцаалтаас эхлээд гурван шатны шүүх хурал дуустал хэрэг хийгээгүй, хүн алаагүй, хэлмэгдэж байна гэдгээ хэлсэн. Тэдний үгийг  хэн ч тоогоогүй. Хүний эрх зөрчигдөөд зогсохгүй,  хууль, шүүхийн өмнө бүгд  тэгш эрхтэй гэсэн  хууль тэдэнд үйлчлээгүй. Өмгөөлөгч нар нь ч гэсэн “Улсын нууц задруулахгүй байх” гэсэн  дарамтанд  гарын үсгээ зурж, үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл өгөх боломжгүй хаалттай байдалд, хяналт шалтгалт дор  ажилласан. Ар гэрийнхэн нь Ерөнхий шүүгч, прокурор, цагдаагийн дарга, мөрдөн байцаах газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл бичиж, хэвлэл, мэдээллийнхэнд   хандаж байр сууриа тодорхой илэрхийлж байсан ч шалгах, нягтлах ажиллагаа  цаг алдаж, хожуу эхэлсэн. 

Тэгвэл  эрүү шүүлт явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, хүчээр хэрэг хүлээлгэсэн  үндэслэлээр шүүгдэж буй Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүхийн шатанд хоёр жил тойрон гадуур  чөлөөтэй явсан. Эцэст  анхан шатны шүүхээс тэдэнд  гурван жилийн хорих ял ногдуулсан. Энэ шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэд шүүхийн шатанд  давж заалдаж буй. Шүүн таслах үйл ажиллагаанаас өгсүүлээд  шүүгчийн дүгнэлт,  ялын хэмжээ жирийн иргэн, эрх мэдэлтэн  хоёрт  зөрүүтэй үйлчилж байгаа нь энэ хэргээс харагдана. 

Монголын шүүх  иргэдээ  эрүү шүүлт,  зодуур дарамт дор хилс хэрэг хүлээх гэж  байгаагаа  мэдүүлсээр байхад нь   хаалттай  хуралдаад 20-24 жилийн ял өгсөн шүү дээ. Тэгсэн атал  бусдыг эрүүдэн шүүж, хилс  хэрэг хүлээлгэн хэлмэгдүүлсэн Б.Хурц нарт болохоор гуравхан  жилийн ял оноосон. Тэд нь “Та нар биднийг  яллах  ёсгүй”  хэмээн давж заалдаж байгаа нь энэ юм. Бүхэл өдөржин хуралдсан шүүх өчигдөр орой гэхэд дүгнэлтээ гаргаагүй байв.

Эх сурвалж:Polit.mn