Б.ДОЛЖИНЖАВ

Луйврын сонгуулийг эсэргүүцсэн жагсаал Беларусь улсад наймдугаар сарын 9-нөөс хойш үргэлжилж байна. Энэ хугацаанд цагдаа нар болон жагсагчдын дунд мөргөлдөөн гарч, улмаар 650 эрүүгийн хэрэг үүссэний 70 нь шүүхэд шилжсэн гэж тус улсын ерөнхий прокурор Андрей Швед Belarus 1” телевизэд ярьжээ.Тэрээр  “Энэ сарын эхээр олон нийтийг хамарсан жагсаалтай холбоотой хууль хүчний байгууллагын ажилтан, цагдаа нарын хүчирхийллийн эсрэг  400 эрүүгийн хэрэг  бүртгэгдсэн.  Харин энэ сарын дунд үеэр 500 гаруй, өнөөдрийн байдлаар 657 эрүүгийн хэрэг болсон байна. Хэрэв жагсаал цаашид үргэлжилбэл хүмүүсийн эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хүн бүр ял эдэлнэ. Бүр хорих ялаар шийтгэж магадгүй. Сүүлийн долоо хоногуудад эсэргүүцлийн жагсаал эрчээ авч, бараг л дайн боллоо”  гэж ярьжээ.

Эх сурвалж:Tass