Б.ДОЛЖИНЖАВ

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах  санал гаргасан.  Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар энэ саналыг дэмжлээ. Холбогдох яамд, албан газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-нд 13 дахь удаагаа эрсдлийн үнэлгээ хийхэд манай улсад халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр гэсэн дүн гарсан байна. Тиймээс хилийн хоригийг он дуустал сунгах шийдвэр гаргажээ.

 Эх сурвалж:www.polit.mn