Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн байдлаар 26192 иргэнээ гадаад улсаас татан авсан байна. Орой ирэх Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирнэ. Токиогийн өнөөдрийн нислэг хилийн хязгаарлалт тогтоосноос хойш үйлдэж байгаа тусгай үүргийн 100 дахь нислэг гэдгээрээ онцлогтой. Ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэж иргэдээ татаж авна. Солонгос улсад оршин суудаг Монгол иргэн олон   учир Сөүл рүү зургаан удаа ниснэ. Япон улс руу зорчих визээ авсан иргэдийг хүргэх зорилгоор Токио руу хоёр удаа нислэг үйлдэнэ.Энэ нислэгээр Япон улсад байгаа болон тус улсаас дамжин эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг авчрах боломжтой” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn