Б.ДОЛЖИНЖАВ

Гэрт нь гал гарснаас бага насны дөрвөн хүүхэд нас барсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл дахин 17-20 насны гурван залуу гал түймрийн улмаас нас барсан аймшигт хэрэг гарсан талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн II хороонд байшин шатаж, 20 настай хоёр эрэгтэй, 17 настай нэг эмэгтэй амиа алджээ.

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батбаяр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт ажиллаж, гурван хүний амь нас хохирсон болохыг тогтоолоо. 20 настай хоёр хохирогч Орхон аймгаас Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар ирсэн. Үлдсэн нэг хохирогчийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn