Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн хоёр хоногт 1233 хүнд шинжилгээ хийхэд энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр COVID-19 илэрсэн талаар өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д  28 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хүндэвтэр,20 нь хөнгөн байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Манай хөрш ОХУ тэр дундаа Буриадын нийслэл Улаан-Үүд хотноо халдвар эрчимтэй нэмэгдэж буй энэ үед Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэдээс халдвар илэрсэн нь ихээхэн анхаарал татаж байна.

Эх сурвалж:www.polit.mn