Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэн орсон өдөр өнөөдөр тохиож байна.  Тодруулбал, анх 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч 15 жилийн дараа 1961 онд энэ байгууллагын босгыг алхсан түүхтэй. НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж авах өргөн боломжийг нээсэн билээ.

Түүнчлэн  Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв.  Мөн манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан билээ.

Эх  сурвалж:www.polit.mn