Б.ОД

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусын халдвар илэрч,  батлагдсан тохиолдлын тоо 340 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ иргэн энэ сарын 22-нд иржээ. Тухайн өдөр УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 70 орчим иргэнийг татан авсан юм. Өмнө нь эдгээр иргэдийн есөөс нь  халдвар илэрсэн билээ. Нийт тохиолдлын 312 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, найман хүний бие хүндэвтэр байна.

Эх сурвалж:www.polit.mn