Б.ДОЛЖИНЖАВ

Абу Даби хотод бямба гаригт болсон “UFC 254” тулаанд 29 дэх ялалтаа байгуулсныхаа дараа ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарласан. Ийн ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан UFC холбооны анхны аваргын тухай 10 баримтыг хүргэж байна.

1.UFC холбооноос энэ сарын 26-ны  мягмар гаригт  гаргасан  “pound-for pound” чансаагаар тэрээр  хоёрдугаарт жагсжээ. Мөн  энэ өдөр гаргасан “Fight Matrix”-ийн жагсаалтаар түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчнаар нэрлэсэн байна.

2. Тэрээр самбо, жүдо, бөхийн спортоор хичээллэдэг. Тодруулбал, 12 настайдаа бөхөөр, 15 настайдаа жүдотой, 17 настайдаа самботой “нөхөрлөсөн”.

3.Хабиб 1988 онд ОХУ-ын Дагестан мужид төржээ. Түүний бага нас ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохоос өмнөх Дагестаны нийслэл Махачкала хотод өнгөрсөн юм.

4. Тэрээр гурван хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Ахыг нь Магомед эмэгтэй дүүг нь Амина гэдэг аж.

5. Зааланд тамирчид бэлтгэж хийж буйг харсан цагаас холимог тулааныг сонирхож эхэлсэн байдаг.

6. Ийн  найман настайгаасаа аав Абдулманап Нурмагомедовын удирдлага дор энэ спортоор хичээллэж эхэлсэн юм. Түүний аав цэргийн байгууллагад ажилладаг байхаасаа жүдо, самбогоор хичээллэж эхэлсэн.

7. Аав Абдулманап нь Бүгд найрамдах Дагестан улсын самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.

8. Хабиб Нурмагомедов анх 2008 оны есдүгээр сард энэ спортод  хөл тавьж, нэг сард дөрвөн хожил авч байв.

9.Тэрээр орос, англи, турк, араб хэлтэй.  

10. Хабиб өдгөө Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуульд суралцаж байна.

Эх сурвалж:www.polit.mn