Б.НАМУУНТАМИР

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх амралтын өдрүүдэд “ДЦС-3” ТӨХК-д ажиллажээ. Энэ үеэр “Станцын өндөр даралтын станцын суурилагдсан хүчин чадлыг 75 мвт-аар нэмэгдүүлэх төсөл”, “Станцын суурилагдсан хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төсөл”-ийн явцтай танилцсан байна.
“Суурилагдсан хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төсөл” хэрэгжсэнээр станцын суурилагдсан хүчин чадал дулаанаар 1.6 дахин, цахилгаанаар 2.0 дахин нэмэгдэнэ. Энд дэвшилтэт технологи нэвтрүүлснээр байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж буурах давуу талтай юм байна.
“Өндөр даралтын станцын суурилагдсан хүчин чадлыг 75 мьт-аар нэмэгдүүлэх төсөл” хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний түгээлт 573.1 сая.квт-аар, дулааны эрчим хүчний түгээлт 500.9 мян.Гкал-аар нэмэгдэх юм. Мөн станцын жилийн борлуулалтын орлого, улсад төлөх татварын хэмжээ ч нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой.
“ДЦС-3” ТӨХК нь 198 мвт цахилгаан эрчим хүчний, 585 гкал цаг дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 14.6 хувь, нийслэлийн дулаан хангамжийн 31.6 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47.5 хувийг хангадаг аж.

Эх сурвалж:www.polit.mn