Б.ДОЛЖИНЖАВ

Манай улс энэ сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү  өнөөдөр мэдээллээ. Тодруулбал,  энэ сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14 настай хүүхэд, энэ сарын 23-24-нд  Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч, энэ сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс “COVID-19” илэрчээ. 

Сүүлийн гурав хоногт 11 тохиолдол бүртгэгдсний  найм нь Монгол Улсын иргэн бол гурав нь ОХУ-ын иргэн байна. Ингэснээр манай улсын батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д  27 хүн эмчлүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn