Б.НАМУУНТАМИР

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтод ажиллажээ. Энэ хүрээнд Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн төлөөлөлтэй уулзжээ. Энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм байна. Шинэчлэлийн төсөл 2021 оны IV улирал гэхэд бүрэн дуусч үйл ажиллагаа эхлүүлэх хуваарьтай аж. Ингэснээр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn