Б.ДОЛЖИНЖАВ

Манай улстай хил залгаа ОХУ-д коронавирусын  халдарын нөхцөл байдал тун хүнд байна. Тухайлбал, зөвхөн ням гаригт гэхэд 16710 хүн шинээр халдвар авснаар нийт 1.5 сая тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь өмнөх хоёр өдрөөс халдварын тохиолдол 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр тохиолдлын 4455 нь Москвад, 709 нь Петербургт бүртгэгдсэн байна. Тус улсад өчигдөр 229, бямба гаригт 296 хүн нас барснаар нийт 26 мянган  хүн COVID-19-ийн улмаас амиа алдлаа. Үүний 68 нь Москва хот, 25 нь Петербур, ес нь Эрхүү мужийн иргэн байсан аж.  

Эх сурвалж:Tass