Т.САЙХАН

БШУЯ-наас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх талаар өнөөдөр /10.26/ мэдээлэл өглөө. 

Энэ үеэр  БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр хяналт шалгалтын талаар тайлбар мэдээлэл өглөө.  Тэрээр  "Цахим орчинд 10 гаруй сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдээлэл гарлаа. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэж байхгүй. Хаагдаж байгаа ихэнх сургууль элсэгчгүй, багшгүй болсон. Цаашдаа зургаан газар оюутнуудынхаа асуудлыг шийдэхээр байна.  Мөн ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг Улаанбаатар хотод байлгах байр суурьтай байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn