Б.ОД

Авлигатай  тэмцэх газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд "Сүүлийн 10 жилд буюу 2009-2019 оны Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 бөхөөс  допингийн шинжилгээнд 38 нь бүдэрсэн” гэж мэдэгдсэн. Үүний дараахан нэгдүгээр сарын 25-нд  хэсэг бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, МҮБХ-ны удирдлага, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Их Эе хурлыг яаралтай зохион байгуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч үүнээс хойш Цэцдийн зөвлөл ганц ч удаа хуралдсангүй. Тодруулбал, МҮБХ-ны 2017 оны Их эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний хурал  энэ сарын 24-нд товлогдсон ч  ирц хүрээгүйгээс  25-ныг хүртэл хойшлуулсан. Гэвч  өчигдөр /2020.10.25/ Цэцдийн зөвлөлийн хуралд 14 гишүүн ирж, ирц дахин хүрээгүй тул хуралдсангүй. Ийнхүү гурав дахь удаагаа товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлын ирц дахин бүрдсэнгүй.

Эх сурвалж:www.polit.mn