Б.ДОЛЖИНЖАВ

Таван ханатай гэр шатаж, дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд өчигдөр /2020.10.25/  өдрийн 16:05 цагийн орчимд гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Энэ дагуу гал унтраах аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутад унтраажээ. Харамсалтай нь гал түймрийн улмаас долоо, зургаа, тав, хоёр настай дөрвөн хүүхэд  нас барсан байна. Түймрийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж:www.polit.mn