Майк Помпео “НАТО Беларусьд аюул учруулахгүй” гэв

0
хуваалцах
221
үзсэн

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Беларусийн  ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярихдаа  “НАТО Бүгд найрамдах энэ улсад аюул занал учруулахгүй” гэж хэлснийг “Белта” агентлаг мэдээлжээ. Агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгч Лукашенко “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудын гэрээний дагуу ОХУ, Беларус нь Польш, Литва болон бусад орны зүгээс халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авна” гэдгийг  сануулжээ. Харин Майк Помпео “НАТО Польш, Литва улсыг халдан довтлохоос айх шалтгаан алга. Ийм шалтгаан ч алга” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна Беларусийн  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлнэ. Мөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийлсэнийг  Беларусийн төрийн телевиз “ONT”-ээр мэдээлсэн байна. Харин улс төрчид Майк Помпеогийн өнгөрсөн хоёрдугаар сард Минскт хийсэн айлчлалаас хойш нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Олон шинэ сорилт бий болсон  гэж үзжээ. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Майк Помпеотой утсаар ярихдаа “ОХУ бол Бүгд Найрамдах Беларусь улсын гол холбоотон” гэж мэдэгдсэн байна. “ONT” төрийн телевизээс мэдээлснээр Александр Лукашенко энэ үед  ОХУ Беларусийг дэмжиж байгааг онцолжээ. Мөн Беларусийн дотоод асуудалд оролцдоггүй. Гэхдээ хоёр орон бусад орны халдлагад хариу өгөх арга хэмжээ авахад бэлэн болохыг онцлон тэмдэглэсэн байна. Түүнээс гадна Майк Помпеод  Беларусад болсон үндэсний хэлэлцээрийн талаар мэдээлжээ. “ONT” төрийн телевизээс мэдээлснээр Александр Лукашенко бусад орноос учруулах өдөөн хатгалгыг оролцуулаад бүх мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа аж. Мөн Майк Помпеотой утсаар ярихдаа “Беларусь улс АНУ-ын сонгуулийн компанит ажлыг ажиглаж байна” гэв.  Түүнээс гадна сонгууль болон ерөнхийлөгч Доналд Трампад амжилт хүсчээ.

Эх сурвалж: www.polit.mn