Б.ДОЛЖИНЖАВ

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторит 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 338 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 26 хүн эмчлүүлж байна.

Харин дэлхийд 42.9 сая хүн халдвар авч, 1.1 сая хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар нэг сая гаруй хүн халдвар авсан найман орон байна. Тухайлбал, АНУ-д 8.8 сая, Энэтхэгт 7.8 сая, Бразилд 5.3 сая, ОХУ-д 1.4 сая, Испанид 1.1 сая, Францад нэг сая 86 мянга, Аргентинд нэг сая 81 мянга, Колумбид нэг сая 7711 хүн халдвар авснаар тархалтаараа тэргүүлж байна.

Эх сурвалж:Worldometer.com