С.САРУУЛ

  "Жаст" группын ерөнхийлөгч Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын "Стандарт" банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан хэргээр долоон жил шалгасан. Мөн шүүх хурал нь 13 хоног үргэлжилсний эцэст Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Жаст"-ын Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноосон. Харин Г.Алтан болон түүний хүүд холбогдох хэргийг цагаатгах шийдвэрийг гаргасан билээ.  Тэгвэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140.011.117.267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn