Манай улс анх 1956 онд Соёлын яамтай болж байв.   Гэвч 1959 онд татан буугдсан. 1961 онд дахин байгуулагдаж, 1990 онд дахин татан буугджээ.  Тэгвэл Монгол Улс 30 жилийн дараа дахин Соёлын яамтай  болов.  Иргэд олон нийтийн дунд энэ чиглэлийн яамтай болох хүлээлт байсан нь үнэн. 30 жилийн дараа  байгуулсан Соёлын яамыг С.Чулуун удирдахаар болов. Тэгвэл С.Чулуун сайдаас олон  зүйлийг хүлээж байгаа гэхэд болно.  Өнгөрсөн 100 хоногт Соёлын яам ямар ч гэсэн “орох орон”-той болов.  Мөн “Соёлын цаг” акцийг дүүрэг бүрт зохион байгуулж, иргэдэд ойртож үйлчлэхийг хичээсэн.   Гэвч тэр нь бүтэлгүйтэж урлаг, соёлоо гудамж руу түлхэн гаргасан хэрэг болж хувирсан. Энэ нь эргээд Монгол Улс Соёлын яамтай болсон шүү гэдэг дохиог олон нийтэд өгсөн юм.

Мөн Соёлын сайд С.Чулуун олон жил хүлээлт үүсгээд байсан Кино урлагийн тухай хуулийг парламентаар хэлэлцүүлж амжив. 10 тэрбумын сан үүсгэж, улсын хэмжээний даацтай бүтээл туурвихад зарцуулах төвсийг тус хуулиар зохицуулах юм. Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээд байгаа билээ.  Мөн сүүлийн үед циркийн барилгатай холбоотой асуудал анхаарал татаж байна.  Соёлын яамнаас ажлын хэсэг гарч, менежментийн хувьчлалаар авсан багийнхантай яриа хэлэлцээ хийж байгаа гэдгийг ч салбарын сайд мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин