Т.САЙХАН

Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар нийт төлөөлөгчийн 100 хувийн саналаар Д.Хосбаярыг сонголоо. Сүхбаатар аймагт АН эрх барьж байсан 2008-2016 онд гарсан ахиц дэвшил, амжилт ололт, санал санаачилга, бүтээн байгуулалтын бүх ажлыг өндрөөр үнэлж Сүхбаатарынхан дахин АН-д итгэл хүлээлгэлээ гэж харж байна гэж ИТХ-ын дарга Д.Хосбаяр хэлжээ. 

Д.Хосбаяр нь 1971 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1989 онд Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр БДС, 1994 онд ГХДС-ийг орос англи хэлний багш орчуулагч, 2000 онд бизнесийн удирдлагын магистраар суралцсан. Ажлын туршлагын тухайд 1999-2007 онд Сүхбаатар тээвэр ХХК-ийн захирал, 2007-2008 онд Датуком ХХК-ийн захирал, 2008-2016 онд аймгийн Засаг даргын орлогч, 2008-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2017 онд аймгийн АН-ын дэд даргаар тус тус ажилласан байна. 

Эх сурвалж:www.polit.mn