С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй “Garcinia” болон “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хураасан байна. Улмаар буруутай этгээдүүдэд Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авч, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.Тиймээс иргэдийг зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn