Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа магадгүй энэ Засгийн газрын хамгийн романтик нь байх.  Тэрээр цахим орчинд идэвхтэй, нээлттэй нэгэн.   Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дарж явуулаад нэлээд  шүүмжлүүлсэн.   Ичсэндээ “За дараагийн удаа дарахгүй л байя даа” гэсэн мэдэгдлийг сайд хийсэн байдаг.  Тэрээр нэлээд эмх цэгцтэй, хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажил олонтой яамыг  А.Ариунзаяа хүлээж авсан.   Тиймдээ ч өнгөрсөн 100 хоногт өмнөх сайдын нугалсан нэлээд олон ажил биелэлээ оллоо.  Үүнээс  онцлоход  ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлэв.  Ингэснээр иргэд тэтгэмж авахдаа заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэх боломжтой болсон юм. 

Түүнчлэн А.Ариунзаяа сайд халамжаас хөдөлмөр рүү шилжих зарчим баримтлана гэж байнга шахуу ярих болов.  Ингэхдээ МСҮТ-үүдийн тоог нэмэгдүүлэх талд ажиллах гэнэ. Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ байна хэмээн холын улсын жишгийг ярих болов.  Мөн  МСҮТ-ийг тоог нэмэгдүүлэхдээ зарим нэг коллежийн статусыг бууруулж, МСҮТ болгох асуудлыг ч яриад эхэлжээ. Сахил хүртээх гээд шал дордуулах вий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин