Т.САЙХАН

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал өндөрлөж, үргэлжлүүлэн нийслэлийн МАН-ын V хуралдаан болж байна. Хуралдаанаар Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж байгааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрээр "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазарыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна. Хотын дарга зангарагтай чадвартай, улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж шийдсэн" гэв.

Сануулахад, Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгвөл Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох юм.

Эх сурвалж:www.polit.mn