С.САРУУЛ

“Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын Монгол киноны уралдаант хэсгийн “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2020.10.22/ боллоо. Энэ үеэр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино шалгарч, шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд “Хангарьд” шагнал хүртсэн юм. Тодруулбал, МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино шилдэг зохиол төрөлд “Хангарьд” шагналын эзэн болжээ.

Мөн “The Woman” уран сайхны кино Улаанбаатар Олон Улсын наадмаас шилдэг продюсерын шагнал хүртжээ.

Эх сурвалж: www.polit.mn