Шавкат Мирзиёев, Кеннет Маккензи нар уулзлаа

0
хуваалцах
391
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

Узбекистаны ерөн-хийлөгч Шавкат Мирзиёев, АНУ-ын төв командлалын командлагч, генерал Кеннет Маккензитай хоёр орны хооронд цэрэг, техникийн хамтын ажиллагааг хийх, хөрш орон Афганистанд энхтайван тогтоох талаар ярилцсан гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Генералын Ташкентад ажил хэргийн чанартай хийсэн айлчлалын үеэр болсон уулзалтаар талуудын Засгийн газрын төлөв байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв, цэрэг, техникийн хамтарсан ажиллагааны талаар ярилцсан.Мөн  олон орны аюулгүй болон тогтворгүй байдалд учраад байгаа аюул, сорилд  үр дүнтэй хариу барих талаар онцлон анхаарч хэлэлцсэн гэж мэдэгджээ. Түүнээс гадна Афганистаны нөхцөл байдал болон энхтайван тогтоох  үйл явцыг дэмжих талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)