Т.САЙХАН

Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /10.20/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна.

 Энэ үеэр Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Д.Дэмбэрэл "Капитал банкинд байршиж байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр нөхөн төлүүлэх саналаа өгсөн" гэдгийг онцолсон юм. 

 

УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил " Тус банкинд асуудал үүссэн, мөнгөө татах санал хүргүүлсэн ч авалгүй байсаар эрсдэлд орсон атал сүүлд нь Монголбанкийг буруутгаж байна" гэхэд 

 ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл “Бид 136 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд хандсан. Бид заргаа Монголбанктай үүсгээгүй. Олон удаа хандсан ч тодорхой хариу өгөөгүй нь үнэн. Энэ мөнгө эрх хүлээн авагчдын мэдэлд байгаа шүүхээр шийдвэр гарсан. Мөнгөн хөрөнгө нөхөж төлөхөд бэрхшээлтэй гэсэн тул бид саналаа өгсөн. Хуульд нийцүүлэн үл хөдлөх хөрөнгөөс өгүүлэх талаар ярьж байна. Эхний ээлжинд 300 сая төгрөгийг өгсөн. Эрх хүлээн авагчид үл хөдлөх хөрөнгө аваач гэсэн санал тавьсан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn